Сорьцлогч

  • Full-time

Company Description

“Эс Жи Эс Групп” нь (цаашид “Эс Жи Эс” гэх) Швейцарын Женев хотноо төвтэй, 1878 онд байгуулагдсан, хяналт, баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлт болон шинжилгээний үйлчилгээ үзүүлэгч дэлхийн тэргүүлэгч компани юм. Тус групп нь өдгөө дэлхийн 130 гаруй улсад 2600 гаруй салбар оффис болон лабораториудтай, 89000 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Job Description

Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа компанийн Шударга ёсны журам болон аюулгүй ажиллагаа, ажлын зааварчилгааны дагуу дээжлэлтэнд явах, дээж хүлээн авах, анхан шатны бүртгэл хийж, ангилах, дээжний жинг авах,хатаах, бутлах, таслах,тээрэмдэх, үлдэгдэл дээжийг зөөж ангилж хадгалах, устгах, чийг тодорхойлолт, шигшүүрийн шинжилгээг цаг хугацаанд нь үнэн зөв гүйцэтгэхэд ажлын гол зорилго оршино.

Ажлын байрны үндсэн зорилт:

1. Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой бүх дүрэм журмыг дагаж мөрдөхКомпанийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдсөнөөр ажилтны гэрээгээр хүлээсэн эрх үүргийн хэрэгжилт хангагдана.

2. Тухайн ажлын байранд хамаарах бичиг баримтыг уншиж ойлгосон байх, холбогдох үзлэг шалгалт, тохируулгыг хийж бүртгэл хөтлөх, програмыг ашиглан шинжилгээний үр дүнг компьютерт оруулахТухайн ажлын байрны үзлэг шалгалт, бүртгэл хөтлөлтийг хуваарийн дагуу хийж гүйцэтгэснээр шинжилгээний ажлын баталгааг хангаж өгнө.

3. Дээж хүлээн авахаас эхлэн бэлтгэж дуусах хүртэлх шинжилгээнд орох бүх дээжийг бэлтгэж өгөх. Дээж бэлтгэлийн үйл ажиллагааг Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа компанийн ажлын зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэснээр шинжилгээний үр дүн үнэн зөв гарах нөхцлийг бүрдүүлж өгнө.

4. Бусад нэмэлт үйл ажиллагаа. Бусад хэсгийн ажлын байрны үйл ажиллагаанд тусалснаар ажлын бүтээмж нэмэгдэж, шинжилгээний үр дүнг цаг хугацаанд нь гарган өгөхөд дэмжлэг болно.

Qualifications

1. Ерөнхий шаардлага:

1.1. Боловсрол: Хамгийн багадаа бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

1.2. Туршлага: Хяналттай холбоотой ажлын туршлага хамгийн багадаа 1 жил байх.

1.3. Мэргэжлийн ур чадвар: Багаар ажиллах чадвартай, Биеийн хүчний ажил хийх чадвартай

1.4. Удирдлагын ур чадвар: Баг хамт олноо удирдан зохион байгуулах

1.5. Хувь хүний ур чадвар: Ажлын дүрэм журмыг мөрдөж ажиллах чадвартай

2. Тусгай шаардлага: Олон нийттэй харилцах чадвартай

Additional Information

Уул уурхай, химийн чиглэлийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно. 

Орон нутагт ажиллах боломжтой. 

Privacy Policy