Чанар, ХАБЭА ажилтан

  • Full-time

Company Description

“Эс Жи Эс Групп” нь (цаашид “Эс Жи Эс” гэх) Швейцарын Женев хотноо төвтэй, 1878 онд байгуулагдсан, хяналт, баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлт болон шинжилгээний үйлчилгээ үзүүлэгч дэлхийн тэргүүлэгч компани юм. Тус групп нь өдгөө дэлхийн 130 гаруй улсад 2600 гаруй салбар оффис болон лабораториудтай, 93000 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Job Description

1. Чанар, ХАБЭА-н холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

2. Чанар, ХАБЭА-н холбоотой компанийн зөвшөөрөл, гэрчилгээний сунгалтыг цаг тухайд хийх

3. Групп-с чанар болон ХАБЭА-н холбоотой бодлого, журмыг нутагшуулах, мөрдөх бичиг баримтыг албажуулах, хөтлөх, хадгалах, тайлагнах

4. Компанийн төв болон орон нутгийн лаборатори, үйл ажиллагааны өдөр тутмын чанар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, сургалт зохион байгуулах, байнгын сайжруулалтыг хийж биелэлтийг хянах, хангах

5. Ажилчдын эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг зохион байгуулах, хяналт тавих

6. Чанар болон SGS OIMS стандартуудын дагуу дотоод болон хөндлөнгийн аудитаар илэрсэн үл тохирлыг цаг хугацаанд нь арилгах, сайжруулалтыг хийх, удирдлагад тайлагнах

7. Группын CI TP зорилтуудад хүрэх ажлын тайлан төлөвлөгөө гарган батлуулах, хэрэгжүүлэх, тайлагнах

Qualifications

Химийн болон үүнтэй адилтгах чиглэлээр боловсрол эзэмшсэн бол давуу тал болно.

ХАБЭА, захиргаа, хүний нөөц, чанар хариуцан ажилласан туршлагатай

Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай

Ажлын байрны ёсзүй, цаг баримтлал

Хурдан сурах чадвартай

Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (аман болон бичгийн)

Чанарын удирдлага, ХАБЭА-н холбогдох хууль тогтоомжийн талаар ойлголт, мэдлэгтэй 

ISO17025 лабораторийн стандарт, ISO9001 чанарын удирдлагын стандарт, ХАБЭА-н сургалтанд хамрагдаж байсан бол давуу тал

Privacy Policy